Select Language ℹ️
English

Үнэхээр гүн голууд сүр жавхлант чимээгүй урсдаг!

Oogoo
17 Feb 2025
Views 373

⬆️This article can be translated: 8 languages⬆️

eecc8b1feab42.jpg 

Олоон жил уулзаагүй ангийнхаа найзыг хараад ихэд өрөвдөв... 

Би бага ангийн найзтайгаа санаандгүй таарсан юм. Бид бараг 30 орчим жил уулзаагүй аж.

Тэр зочид буудлын үүдний танхимд энгийн хувцастай яахав дээ л гэж санагдахаар зогсож байсан юм. Ядаруудуу л яваа юм байна даа гэж би бодлоо.
Найз маань над руу алхаж ирээд "Чамтай уулзсандаа баяртай байна" гэв. Түүнтэй харьцуулахад миний сэтгэл тийм ч их догдолсонгүй.

Бид утсаа солилцох мөчид тэрээр миний дугаарыг авахдаа нүүр дүүрэн инээмсэглэж их л баяртай харагдана.

Би цоо шинэ Range Roverтай байсан тул гэрт нь хүргэж өгье гэж хэлсэн ч татгалзаж, 2001 оны Хонда Аккорд машинаа дуудчихсан гэв.

Маргааш нь би найзыгаа үдийн цайнаар гэртээ урив. Би түүнийг гайхшруулж, амжилтаа харуулахыг мөн нөгөөтэйгүүр түүнд туслах боломжийн талаар ярилцахыг хүссэн юм л даа.
Тэр миний амьдардаг Parkview руу явав. Их хэмжээний зээлээр авсан байшинг маань ихэд гайхшран шогшрох байх гэж бодсон хэрэг.  Дараа нь бид өдрийн хоол идлээ. Тэрээр  үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой жижиг бизнес эрхэлдэг тухайгаа хэлээд дуугүй болов.
Би илүү олон бизнесийн хэлэлцүүлэг өрнүүлсэн ч тийм ч сонирхолтой сонссонгүй. Түүнээс яаж туслахаа асуухад "Зүгээр дээ найз минь" гэв. Сонирхвол зээл авахад нь тусалж чадна гэж хүртэл хэлж үзэв. Тэр над руу хараад зүгээр л инээмсэглэв.
Тэгээд намайг удахгүй гэртээ урина гэж билээ. Хуучин машин нь түүнийг хүлээж байв. Би байгаа зүйлдээ Бурханд талархаж байлаа. "Бүх хуруу тэгш биш юм даа" гэж дотроо бодлоо.
Хоёр долоо хоногийн дараа эхнэр бид хоёр түүнтэй уулзахаар алс хол газар очив. Эхэндээ эхнэр маань тэр хүний байдал түүнд огтхон ч таалагдаагүй тул гэрт нь зочлохыг зөвшөөрөхгүй байсан тул явахдаа жаахан дургүйцэв.
Бид коллежид дотны найзууд байсан гэдгийг эхнэртээ ойлгуулж тэднийд заавал очихгүй бол болохгүй гэж ятгаж чадав.
Бид хамт явж түүний үл хөдлөх хөрөнгийг харав. Тэндээс найзынхаа гэрт хүрэх замыг асуухад бидэнд замчилж буй хүмүүс найзын маань нэрийг гүн хүндэтгэлтэйгээр хэлж байхыг анзаарав.
Энгийн хэрнээ хөөрхөн 4 унтлагын өрөөтэй бунгало. Бас урд нь 4 машин зогсож байхыг харлаа. Бид гэрт нь орлоо. Жижиг мөртөө зүгээр л дэгжин сайхан орчинд ороход, найз маань биднийг халуун дотноор угтаж авлаа.
Үдийн хоол сайн хийсэн тул эхнэр нь манай Папа Онос гээд л дуудаж байв.
Үдийн хоолны үеэр найз минь миний эмчийг асууж байна. Нэрийг нь хэлэхэд тодруулж асуусны дараа "Би түүнтэй  найзууд юм байна" гэж хэлэв. Би үүгээр түүгээр санаандгүй юм сонирхож яваад ойролцоох ширээн дээр компанийн гэрчилгээ байхыг харлаа. Тэр компани миний ажилладаг газрын 38 орчим хувийг нь эзэмшдэг компани мөн  байлаа. Харин найз маань энэ компанийг эзэмшдэг гэж хэлэв. Тэрээр мөн үл хөдлөх хөрөнгийг нь ч гэсэн эзэмшдэг аж.
Би түүнийг хэзээ "Эрхэмээ" гэж дуудсанаа мэдэхгүй байна. 1 мэдэхэд би ч бас түүнийг биширчихсэн зогсож байлаа.
Эндээс би маш том даруу байдлын сургамж авсан юм. Гадаад төрх нь хуурмаг байх чинь онцгүй аж. Найз минь намайг эвгүй байдалд орохыг анзаарсан ч мэдээгүй юм шиг сууж байж билээ.
Гэртээ харих замдаа би дуугүй л байлаа. Эхнэр маань даруухан, туйлын тайван нэгэн байсан. Би түүний оюун санаанд байгаа бодлыг мэдэрч чадсан. Би өөрийгөө харлаа. Миний цалинг төлж байгаа хүн ихэд даруухан, эгэл жирийн амьдралтай байхад би гэдэг хүн их хэмжээний  хүнд зээлийн дарамтанд амьдарч, өдөр алгасалгүй шоуддаг байжээ.
Үнэхээр гүн голууд сүр жавхлант чимээгүй урсдаг!
Энэ жил бусдад хандах хандлагаа өөрчлөөрэй. Уншиж, сурч, өөрчлөлтийн сайн алхам хий.
Хүмүүсийг гадаад төрх, боловсролын түвшингээр нь дүгнэхээ боль. Харин хүмүүст хэрхэн сэтгэгдэл төрүүлэхээс илүү амьдралаа хэрхэн сайжруулах тал дээр анхаарлаа төвлөрүүл.


Shop with Super Saled Price!
1 0
카카오톡 채널 채팅하기 버튼