Google Translate may have errors. If there are issues with the translation, please use the "Show Original" button in the Google Translate bar at the top of the page to reset.
⬆️This article can be translated: 8 languages⬆️
Монгол Улс “Envision” компанитай хамтран 500 мвт эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулна
Эрчим хүчний үндэсний хороо дэлхийд ногоон технологиор тэргүүлэгч "Envision" групптэй хамтын ажиллагааны санамж бичигт "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 500 мегаваттын эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулах, сэргээгдэх эрчим хүч экспортлох, ногоон ажлын байр бий болгох зэрэгт хамтран ажиллахаар тусгалаа.
"Envision" группын амжилттай шийдлүүд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглаж, эрчим хүчний найдвартай дэд бүтцийг бий болгон, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэртэй болохыг Шавар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд онцлов. "Envision" группын ТУЗ-н дарга Жан Лэй хоёр талын энэхүү түншлэл нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо биелүүлж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. БНХАУ-ын "Envision" групп нь Олон улсын Санхүүгийн корпорацитай хамтран нийслэл Улаанбаатар хотын бондоор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станц барьж, энэ өвлийн оргил ачааллаас өмнө хүлээлгэж өгөөд байна.
эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/27127
Other Popular Articles